Ерөнхий сайдын томилолтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов
2017.03.30

Ерөнхий сайдын томилолтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 03 дугаар сарын 22-25-нд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн ажилтай танилцан, иргэдтэй уулзалт хийсэн юм.  Уг томилолтын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, томилолтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.