Ирэх өдрүүдэд ажлын хэсгүүдийн уулзалт болно
Монголын Бизнесийн зөвлөлийн Эрчим хүч, хүрээлэн буй орчны ажлын хэсгийн уулзалт, 2017.02.08
2017.03.30

Ирэх өдрүүдэд ажлын хэсгүүдийн уулзалт болно

Монголын Бизнесийн Зөвлөлийн ажлын хэсгүүд ирэх өдрүүдэд тодорхой сэдэв, асуудлын хүрээнд хуралдана. Ажлын хэсгүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан сэдвээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрдэг. 

Эрсдлийн ажлын хэсгийн уулзалт, 2017.03.30

Өнөөдөр тус зөвлөлийн Эрсдлийн ажлын хэсгийн уулзалт “Гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдвээр болно. Уулзалтад Оюу толгой ХХК-ийн Эрсдлийн зөвлөх оролцож, ажлын хэсгийн энэ жилийн төлөвлөгөө, өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцууллаа.

Мөн МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор (Ph.D) С.Баттулга “Газар хөдлөлтийн эрсдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Маргааш Хууль эрх зүйн ажлын хэсгийн уулзалт болж, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Эдийн хөрөнгийн улсын бүртгэл болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Уул уурхай тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх юм.

Эрчим хүч, хүрээлэн буй орны ажлын хэсэг 4 дүгээр сарын 3-нд хуралдаж, “Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийн дээшлүүлэхэд авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.