Ганхуяг.Д 2017.03.31 | Сонин: Өдрийн сонин

Д.Ганхуяг: Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй

Д.Ганхуяг: Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Д.Ганхуягтай ярипцлаа.

-Хөгжлийн банкныхаа бондын 580 сая ам.долларыг манай Засгийн газар “Хуралдай” хэмээх бондоор солилоо. Япон улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон гээд эдийн засаг талын зүйлс нэлээд яригдаж байна. АН-ынхан зээл авлаа гээд мөн ч их баалуулж байсан байх аа. Та эдгээр үйл явдлуудыг хэрхэн харж байна вэ?

-Бид л янз бүрээр яриад байдгаас биш жамаараа л яваа юм. Ам.доллар олдог зэс, төмрийн хүдэр, нүүрс, алт гээд дөрвөн төрлийн экспортын бүтээгдэхүүн байдаг. Манайх ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг тул зах зээлийн үнэ нь хэлбэлзэлтэй байдаг л даа. Экспортын түүхий эдийн ханш унахаар манай эдийн засаг дагаад уначихдаг.

Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу “Чи унагаасан, би унагаасан” гээд талцдаг юм. Гэхдээ зах зээлийн нийгэмд бүтээгдэхүүний зах зээлийн үнэ эрэлт, хэрэгцээн дээр суурилдаг. Тэр утгаараа жамаараа яваа гэсэн юм. Түүхий эдийн зах зээлийн үнийг улс төрчид шийддэггүй гэдэг нь ойлгогдож байгаа байх. Зах зээлийн нийгэмд зээл авдапгүй иргэн, аж ахуйн нэгж, улс гэж байхгүй болов уу. Зээл авах ёстой. Гэхдээ хамгийн ашигтай эргэн төлөгдөх төсөл, хөтөлбөрт мөнгөө зарцуулах шаардлагатай.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж зургаан төрлийн татварыг нэмэхээр болж байна. Зургаан төрлийн татварын нэмэгдэл нь иргэд гэхээсээ илүү чинээлэг давхаргынханд хамаарна гэж байна л даа. Эдийн засаг амаргүй байгаа үед татвар нэмэх нь хэр зөв шийдэл вэ?

-Японы талаас олгохоор болсон 850 сая ам.долларын зээл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд олгогдох юм. Японы Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны нөлөө бүхий оролцогч. Тэр утгаараа орж ирнэ. Татвар нэмэх тухайд эрх баригчид олон улсын байгууллагад иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмнэ гэж амласан бол тэрийгээ хэрэгжүүлэх байх. УИХ-д хангалттай олонхитой учир тэгж амласан байх. Гэвч эрх баригчид урсгал зардлаа танах олиггой апхам хийхгүй байгаа нь харамсалтай. Төр засаг өөрсдийнхөө урсгал зардлуудыг танах ёстой.

МАН, түүнчлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй болохоор төр, засаг улмаар намуудад итгэх олон түмний итгэл улам алдардаг. Тэд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжийг өрийн дарамтаас гаргана, өр зээлэнд баригдлаа л гээд байсан. Хачир дээрээ энэ бүгдийнхээ эсрэг явж байгааг хүн бүхэн харж байгаа байх. Энэ байдал нь "түмэн олон зүттэ, бид тансаглая" гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Нэн тэргүүнд татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй. Ядаж л бүтцийн өөрчлөлт хийж яамдын тоог цөөлөх шаардлага бий. Олон улсын дундаж жишиг 10 яамтай байхад л болно. Дэд сайд, орлогч нар гээд зардал хэмнэвэл олон боломж байна.

Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болжээ. Тэр нь үе үеийн эрх баригчид Засгийн газар, УИХ л зөвхөн улс орныг хөгжүүлэх, түүнчлэн авч явж байгаа юм шиг ойлголтыг өгдөг. Энэ алдаагаа засмаар байна. Үнэндээ бол улс орны хөгжилд, иргэн бүрийн оролцоо, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хамгийн чухал. Өнөөдөр манай улсын ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бий болгодог. Тиймээс төр засаг энэ хувийн хэвшил, дундаж давхаргыг дэмжих бодлого, механизмаа зөв болгох цаг нь болсон.

Гадны хөрөнгө оруулалт буурлаа л гэдэг. Зах зээлийнхээ зарчмаар ашигт малтмалын зах зээлийн үнэ буурчихсан тохиолдолд тэр салбарт сайн үеиинх шиг хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу даа. Гэх мэтчилэнгийн асуудлууд бий. Улстөрчид холбогдох төрийн байгууллагынхаа судалгаанд үндэслэж ялангуяа эдийн засаг, санхүү, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлдэг байж болохгүй. Дураараа улстөржсөөр байвал тун муу уршиг гарсаар байх болно.

Манайхан тухайлбал намууд дотооддоо муудалцаад сэтгэл ханамж авч байгаа ч хачир дээрээ мэдээллийн энэ зуунд дэлхийн эдийн засаг хавтгай, зах зээл дээр бүх улсууд хоорондоо өрсөлдөж байгааг анзаармаар байна. Энэ байдлаас болоод манай улсын гадаад дахь нэр хүнд унаж, зээлжих зэрэглэл буурдаг. Ингээд ирэхээр зээл авъя гэсэн ч зээлийн хүү өндөр тусдаг. Манайхан дотооддоо шийдчих зүйлсээ өөрсдөө шийдчих хэрэгтэй байна.

-Олон улсын зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэллээ. Эдийн засагт эерэг нөлөөлөл гарах л байх даа. "Эрдэнэс Таван толгой" гэхэд уурхайн аман дээрээсээ 72.5 ам .доллараар нүүрсээ борлуулж байна гээд байгаа?

-Мах комбинатын ямаа гэгчээр 400-500 тонныг л 72.5 ам.доллар ч бил үү, тэгж гэрээлсэн байх. Бодит байдал дээрээ уурхайн аман дээр 50-60 ам.доллар байгаа болов уу. Үүнийг тодруулах шаардлагатай. Хамгийн гол нь бид худалдан авагчийн өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай болсон. Ганц модны боомт хүртэлх төмөр замаа тавих, энэ боомтыг олон улсын боомт болгох, транзит тээврийн тариф зэрэг асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй.

Төр засгийн зүгээс үүнийг зайлшгүй хийх үндсэн ажил нь. Баялаг нь байна, эрэлт байна, бусад нь аяндаа болно. Таван толгойн ордоос Ганц модны боомт хүртэлх төмөр зам барих төсөл нь манай төмөр замын сүлжээн дотроо хамгийн ашигтай төсөл. Тиймээс энд зээл, улмаар санхүүжүүлэгч хангалттай олдоно, өөрсдөө барьчихвал бүр сайн: Таван толгойн ордыг хөгжүүлэх ажилтай энэ төмөр зам барих ажлыг заавал уях шаардпагагүй. Иймэрхүүасуудпуудаа шийдчих хэрэгтэй л дээ.

-"Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс мэдээлэл хийж Чалкод төлөх 350 сая ам.Долларын өрииг бүрэн барагдуулж дууслаа гэсэн. Одоо бол Чалкотой үнийн тал дээр өөр байр суурь барьж, эдийн засагт илүү ашигтай хувилбараар явах - ёстой болов уу гэж харагдаад байна. Таны бодол ямар байгаа бол?

-Өрсөлдөөнийг бий болгох ёстой. Зүүн Цанхиас олборлож байхад нэг кг нүүрс гарсан ч Чалкод өгөх гэрээтэй байсан. Энэ гэрээний Нүүрсний үнийг тооцох аргачлал нь манайд тийм ашигтай бус. Нэгэнт гэрээ байгуулсан учир өөрчлөх боломжгүй байсан тул баруун Цанхид гүний гааль нээж ажиллуулсан. Энэ үеэс баруун Цанхийн нүүрс үргэлж зүүн Цанхийн нүүрснээс өндөр үнэтэй борлогдож ирсэн. Шалтгаан нь худалдан авагчдыг хооронд нь өрсөлдүүлэх боломжинд байдаг.

Харин шийдлийн Засгийн газрын үед баруун Цанхийн нүүрсний экспортыгтүр зогсоосон гэсэн. Нүүрсэн дээр экспортын нэг цонхны бодлого маш чухал. Нэг орд дээр гурван дөрвөн компани байхад ганц худалдан авагчтай байдаг л даа. Тиймээс эцсийн дүндээ үнийн хувьд хямд тусчихаад байдаг юм. Үүнийгээ шийдэх ёстой. Мөн боомтын үнэ, уурхайн аман дээрх үнэ, угаасан нүүрсний боомт болон уурхайн аман дээрх үнэ зэрэг үнүүдээ сайн ялгах хэрэгтэй. Боомтын үнэд тээврийн зардал ордог.

-Танай намыг засаг барьж байхад нүүрсний үнэ тийм ч өндөр байсангүй. Дээр нь нам дотроо талцаад бүр балласан. Харин МАН-ынхан засгийн эрх барьснаас хойш нүүрсний үнэ өслөө ч гэдэг юм уу иймэрхүү эерэг зүйлс ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл АН-ынхан азгүй юм уу ч гэж болохоор санагдаж байгаа юм...

-Цаг хугацааны л асуудал байх. Гэхдээ хүнд үед төр, түмэн олныхоо төлөө зүтгэж, ачаа үүрнэ гэдэг чинь чухап байхгүй юу. Алт Монголдоо үлддэг болсон. Нефть боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчин тэр чигтээ бүрдчихлээ.

Тусгай зөвшөөрлүүдийг хаачихсан байсан бол шударгаар олгогдоод эхэлсэн гээд олон эерэг зүйл бий. Төрийн алба халаа сэлгээтэй байдаг. Тэр дагуу л явж байна. АН- ынхан засгийн эрхэнд байхад экспортын түүхий эдийн үнэ унаад хүнд л байсан. Тиймээс уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурах нь ойлгомжтой байсан юм. Харамсалтай нь бурууг хэн нэгнээс хайгаад байсан юм шүү.

-Та намынхаа дотоод асуудалд хэр оролцож байна вэ. ҮБХ-ны сонгуульд нэр дэвшсэн үү. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гээд асуулт гараад эхэлчихэж. Таныг нам дотроо сунгаанд орно гэсэн яриа ч гарсан байна лээ?

-Ардчилсан нам гишүүн төвтэй байх шинэчпапээ хийж байнаГ Ардчилсан хийгээд 'барламентын засаглалтай улс төрийн нам байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Энэ хүрээнд үйл ажиллагаа явж байна. Миний хувьд Архангай аймгаас ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшихээр аймагтаа очоод ирсэн.

Намынхны сэтгэл хангалуун, алдаа оноогоо дүтэсэн уулзаггг болж өнгөрсөн. Ер нь Ардчилсан намын тоглоомын дүрэм ил тод байдаг. Манай намын хувьд улс төрийн намуудын шинэчлэлийн давалгааг эхлүүлж чадлаа. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа сунгаагаар гаргаж ирэх байх. Намын зарим нөхдүүд "Чи сунгаанд оролц” гэдэг зүйл ярьж л байна.

-Та тэгээд оролцох юм уу?

-Одоогоор шийдсэн зүйл алга.

-Ардчилсан нам шинэчлэлийн давалгааг эхлүүлсэн гээд байгаа нэг хэсэг нь шүүмжлээд байх юм. Танай нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу?

-Хувь зохиолоор ч гэдэг юм уу намын өмнөх дүрмийнх нь автор нь би байгаа юм. Тухайн үед Р.Гончигдорж дарга намын дарга байсан. Олон намын дүрмийг харьцуулан судалж байж гаргаж ирсэн. Хэрэгжүүлээд явсан бол арай өөр байх байсан болов уу. Майман жил Их хурлаа хийж чадалгуй, сүүлдээ ҮЗХныхоо хурлыг ч хийж чадахаа байсан, тэгэхээр шийдвэр гаргах бүтцээрээ асуудлаа ярьж чадахгүй болноо доо.

Намын Их хурлаар баталсан дүрмээ сайн харах ёстой. Энэ дүрмээр намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Тиймээс тэр хүн хариуцлагаа хүлээнэ. Сонгуульд оролцох аливаа шийдвэрийголонхиороо гаргадаг ч хариуцлагаа намын дарга хүлээдэг. Гэтэл эсрэгээрээ эрх мэдэл багатай намын даргын шийдвэрт фракцуудын нөлөөлөл их ордог байсан. Тиймээс намын даргын эрх мэдлийг өндөрсгөж, өөрөөшийдвэрээ гаргаад яв гэсэн дүрмийг Их хурал баталсан. Энэ нь улс орны хэмжээнд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг хандлагатай уялдаж байгаа. 3000 хүн хуралдаж намын дотоод сонгуулийг хийе гээд шийдчихээд байхад цөөн хэдэн хүн таапагдахгүй байна гээд байх нь ч хаашаа юм.

Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн мөнгө гэх ойлголт бий. Энэ мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол авлигаас эхлээд олон зүйл дээр хүнд байна л гэж харж байна. Улс төрийн мөнгө гэдэг нь улстөрч, сонгууль, улс төрийн намтай холбоотой мөнгө санхүүжигтгийг хэлээд байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг маш сайн шийдсэн байдаг. Бид энэ чиглэлд бодлогоо гаргаад явж байгаа тул цаашид АН- ын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг зөв шийдэх болно. Бидний хувьд зүг чигээ зөв гаргаад явж байна.

-АН Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан ч Улсын дээд шүүхээс бүртгээгүй. Намын дүрэм боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилпасан хүний тань хувиар яагаад ийм зүйл болов гэж асуумаар байна?

-Тодруулах зүйл байна гэж үзсэн юм болов уу гэж харж байгаа. Их хурлаар намын дүрэмд хоёр, гуравхан өөрчлөлт орсон. Намын дүрэм иж бүрэн шинэчлэгдээгүй. Би Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Монгол Улсад өнөөгийн байдлаар улс төрийн эрх чөлөө бол байгаа гэж боддог.

Улс төрийн эрх чөлөөний хувьд, Үндсэн хууль болон холбогдох хуулиудад нээлттэй, улс төрийн намын дотоод асуудалд нь оролцохгүйгээр томьёолсон байдаг шүү дээ. Үүнийг манай шүүхийнхэн анхаарч байгаа байх. Сунгаан дээр асуудал байна уу гэж хувь хүнийхээ талаас бодсон. АНУ гэхэд Ерөнхийлөгчөө сонгох гэж гурван жил үзэж байгаа биз дээ. Ардчилсан орнуудад улс төрийн эрх зүйн орчинг нээлттэй байлгадаг. Энэ жишиг манайд байгаа гэж ойлгож байна.