Л.Мөнхбаатар 2017.04.03 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл аймгийн ахлах ангийн сурагчид математикаар өрсөлдөнө

УИХ-ын гишүүн, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулах гэж байна.

Уг олимпиад 2017 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр болно. Оюунлаг иргэн та Монголын ирээдүй уриатай уг олимпиадын шагналын сан 5 сая төгрөг бөгөөд олимпиадад эхний гурван байр болон тусгай байр эзэлсэн сурагчдыг мөнгөн шагнал, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнах юм байна.

Өнгөрсөн жил мөн түүний санаачилгаар англи хэл, математикийн олимпиад болж, 800 орчим сурагч оролцон мэдлэг, оюун ухаанаараа өрсөлджээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn