Н.Амарзаяа 2017.04.03 | Сайт: Vip76.mn

Аймгийн нөхцөл байдлыг Шадар сайдад уламжлахаар боллоо

Аймгийн нөхцөл байдлыг Шадар сайдад уламжлахаар боллоо
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймагт ажиллалаа.

Тэрээр Даланзадгад суманд ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын коммисын хуралд сууж, цаг үеийн байдалтай танилцлаа.

Өмнөговь аймагт цас их орж, мал бэлчээрлэх боломжгүй болсноор  гамшгийн хэмжээнд хүрсэн учраас малчдад өвс, тэжээл хүргүүлж байгаа тухай Аймгийн Онцгой байдлын дарга Л.Баярсайхан хэллээ. Нөхцөл байдлыг сонссон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ тухай Монгол Улсын Шадар сайдад танилцуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр тус аймгийн Даланзадгад сумын 2, 7 дугаар багийн иргэд, агентлаг, хэлтсийн дарга нартай уулзаж, тулгамдсан асуудал хийгээд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан байна. Мөн мими бодист тавих анхаарлаа сулруулалгүй энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn