БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2017.04.03

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Хэнтий аймагт ажиллав

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Хэнтий аймагт ажиллаж; салбарын ажилтан,  албан хаагчидтай уулзлаа. Тэрбээр Хэнтий аймгийн "Тэмүүжин" цогцолбор сургууль, 4-р сургууль  1,  5-р цэцэрлэг, музей, номын сан,  "Хан хэнтий" чуулгын дуусаагүй барилгын явцтай танилцлаа.

Тус чуулгын шинэ барилгын ажлыг 2012 онд нийт 8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхлүүлсэн байна. Улсын төсвийн санхүүжилттэй тус барилгын ажил өнгөрсөн оны 5-р сард зогссон аж.

Харин БСШУС-ын сайд энэ асуудлыг анхааралдаа авч шийвэрлэхээ илэрхийллээ. Мөн тус аймгийн Баянхутаг сумын цэцэрлэг, соёлын төв,  сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баянхутаг суманд ажиллах үеэрээ Соёлын төвийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг шийдвэрлэхээ илэрхийллээ. Мөн Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд тус аймгийн 5 сургуульд тус бүр нь 100.000 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмж өглөө. Ингэснээр дээрх сургуулиудад 1-2 анги "Ухаалаг анги" болгох юм. Түүнчлэн хамт олноо ажил үйлсээрээ манлайлсан иргэдийг шагнаж,  урамшуулав.