Отгонбаяр.Ё Батсайхан.Х 2017.04.03 | Сайт: Vip76.mn

Анагаахын багш нар Харвардын Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Анагаахын багш нар Харвардын Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Уг хөтөлбөр нь "Дэлхийн боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд хэрэгжих юм. АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх Монголд ирж, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.  

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Монголын анагаах ухааны сургуулийн удирдлагууд оролцсон юм.

T2T хөтөлбөр нь анагаах ухааны сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг эзэмшүүлэх бөгөөд тэнхимийн болон зайн сургалт гэсэн хосолсон хэлбэрээр хичээлүүд орох юм байна.

Есөн сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох юм.

Энэ хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа зохион байгуулсан байна. Тэгвэл Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л. Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллахаар боллоо.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn