Батсуурь.Ж Бат-Эрдэнэ.Б Оюун-Эрдэнэ.Л 2017.04.04 | Телевиз: МҮОНТВ

Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болно

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Монгол орны зүүн бүсийг түүхийн аялал жуулчлалын бүс болгох шийдвэр засгийн газраас гарсан. Тэгвэл энэ ажлыг эхлүүлэхийн тулд аймаг орон нутгийн зүгээс анхаарах зүйлс, иргэдийн хүлээлтийг тодрууллаа.

Манай орны аялал жуулчлалын хамгийн том сэдэв бол дэлхийг талыг байлдан дагуулсан Чингис хааны түүх юм. Тэгвэл түүний төрсөн нутаг болох Хэнтий аймагт Чингис хааны болоод монгол алтан ургийнхны талаар өгүүлэх олон дурсгалт газрууд байдаг боловч үүнийгээ ашиглаад аялал жуулчлалын идэвхтэй бүс болгож чадаагүй байгаа билээ.