Энх-Амгалан.Л 2017.04.04 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл нуурыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн дорвитой ажил хийжээ

Хөвсгөл нуурыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн дорвитой ажил хийжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Засгийн газраас Хөвсгөл нуурын баруун эрэг орчмын бүс нутгийг байнгын эрчим хүчтэй болгох тогтоол гаргасан.

Аялал жуулчлалын энэхүү томоохон бүс нутгийг байнгын эрчим хүчтэй болгох нь тэдэнд амьдарч буй айл өрх, бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, аялахаар ирэх жуулчдад тун хэрэгтэй шийдвэр боллоо гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үзэж байна.

Тэрээр “Төрийн дэмжлэгийг зөв менежменттэй, үр ашигтай, иргэдийн амьдралд ээлтэй, аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ашиглах нь бидний үүрэг. Ерөнхий сайд танд Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас сонгогдсоны хувьд 2012 оноос эхлэн Хөвсгөл-Хөх сувд хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар тус бүс нутагт бодитой ажил хийж, хөрөнгө оруулалт татах зорилгоор санаачилга гарган ажиллаж байгаа юм. Тухайлбал,

2012 он:

Хөвсгөл нуурыг Байгаль нууртай адил өөрийн гэсэн бие даасан хуультай болгох талаар УИХ-ын байнгын хорооны тогтоол гаргуулав.

2013 он:

Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг тогтоож, АНУ, Канад, Япон улсын эрдэмтдийн багийг урьж судалгаа хийлгэв.

2014 он:

Канад улсын сангаас 18.300 ам.долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур орчмын гар урчуудыг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах төсөл хэрэгжүүлэв.

Мөн оноос Хөвсгөл нуурын усны нөөцийг бүрдүүлдэг Дархадын хотгорын цөлжилт, ширгэсэн нууруудыг сэргээх төслийг хэрэгжүүлж эхлэв.

2015 он:

Хөвсгөл нуурын эрэг дагуу 100 тонн хогийг / хувийн хөрөнгөөр / цэвэрлэв.

Мөн Хөвсгөл нуур орчмын иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж, Азийн хөгжлйин банкны 6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэв.

Хөвсгөл нуурын зүүн эргээр Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай авто зам барих хэлэлцээр хийв.

Монголын эрдэмтдийн багтай хамтран Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр бичиг баримтыг бүрдүүлэн ЮНЕСКО-д хүргүүлэв.

2016 он:

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал-Жанхайн давааг хатуу хучилттай замтай болгох, нуур орчмын тоосжилтыг багасгах зураг төсөл боловсруулж, аймгаа хөгжүүлж, байгаль орчноо хамгаалах талын ажлууд хийсээр байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn