Энхболд.М 2017.04.05 | Сайт: Vip76.mn

Хаврын ээлжит чуулган 74,1 хувийн ирцтэй эхэллээ

Хаврын ээлжит чуулган 74,1 хувийн ирцтэй эхэллээ

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Хаврын чуулганы нээлтэд 54 гишүүн оролцож, 74,1 хувийн ирцтэй байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

Тэрээр үгийнхээ эхэнд чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд Монгол Улсын 21 аймаг, 250 гаруй сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж, 100 мянга гаруй иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийг танилцуулж, тойрогтоо ажилласныг онцоллоо. 

Цаашлаад бидний өмнө тулж ирсэн зовлон бол зөвхөн биднийх гэдгийг учирлаад өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулсан юм. 

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад хийсэн айлчлалаа тоймлон танилцуулж, төсвийн талаар ямар бодлого барьж ажиллахаа дурдлаа. Хаврын чуулганы хугацаанд "энгийн тасаг"-т шилжсэн эдийн засгаа эдгээж "эмнэлэг"-ээс гаргах хэрэгтэй гэлээ.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn