Нямбаатар.Х Учрал.Н 2017.04.06 | Телевиз: TV5

Нийгмийн ардчилал залуучуудын холбоо 1000 гишүүнээр бүл нэмлээ

НАМЗХ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ сарын 05-нд тохионо. Тус ойг угтан Нийслэлийн НАМЗХ шинэ гишүүдээр залуусын эгнээгээ өргөтгөх, гишүүдийнхээ боловсролд хөрөнг оруулалт хийх, тэднийг хөгжүүлэх олон хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулж буй.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн НАМЗХ-нд Сонгинохайрхан дүүргийн 1000 залуу шинээр элсч, үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Нийслэлийн НАМЗХ-ныдарга Б.Мөнхбат, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Нямбаатар, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Н.Учрал болон Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчид оролцож, шинэ гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгсөн юм.

Өнөөдөр шинээр элссэн СХД-ийн залуусын хувьд бусад залуусаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай олон үйл ажиллагаа хамтран зохион байгуулах зорилгоор НАМЗХ-нд элссэн хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Мөн зарим залуус “НАМЗХ бол залуусын эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болдог. Энэ байгууллагад элссэнээр өөрийгөө нээж, олон манлайлагч залуустай мөр зэрэгцэн ажиллах, тэмцээн уралдаанд оролцох зэргээр их зүйлд суралцдаг”  тухайгаа ярьж байв.

Ийнхүү нийслэлийн НАМЗХ 1000 шинэ гишүүнээр бүл нэмлээ. НАМЗХ нь өдгөө 60 мянга гаруй гишүүнтэй. УИХ дахь төлөөллөөр нь авч үзвэл зургаан гишүүн НАМЗХ-ноос гарсан байдаг. Тэд залуусынхаа дуу хоолойг төрийн бодлогод тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах бодлогын баримт бичгийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

НАМЗХ хувь хүнд хөгжих, залуусын нөхөрлөл хамтын ажиллагааг өргөтгөх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гадаад хамтын ажиллагаа, улстөрийн идэвх оролцоотой байх боломжийг нээж өгдөг билээ.