Я.Содбаатар: Эдийн засагт эрчимт эмчилгээ хийхээс өөр арга алга
2017.04.06

Я.Содбаатар: Эдийн засагт эрчимт эмчилгээ хийхээс өөр арга алга

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хүсэл мөрөөдлийн сонголт хязгаарлагдмал болсон

-Төсвийн тодотголоор татвар нэлээд нэмэгдэхээр орж ирсэн байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

- Ер нь бид эдийн засаг, санхүүгээ эрүүлжүүлэх хэрэгтэй юм уу, үгүй юм уу. Энэ үүднээс асуудалд хандмаар байна. Бодит үнэлэлт дүгнэлт хэрэгтэй байна. Түүнээс ингэмээргүй байна, тэгмээргүй байна гэдэг хүсэл мөрөөддийн сонголт туйлын хязгаарлагдмал болсон гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр орж ирж байгаа Төсвийн тодотгол дээр ажиллана гэж бодож байгаа. Энэ асуудлыг одоогоос хагас жилийлн өмнө буюу 2016 оны төсвийн тодотгол хэлэлцэх үедээ л шийдэх ёстой байсан юм. Харамсалтай нь тэгж чадаагүй. Тиймээс ч өнөөдөр дахиад л энэ асуудлаа ярьж байгаа. Хугацаа алдаж хэрхэвч болохгй. Ерөнхийлөгч хэлэхдээ, хамгийн үнэтэй зүйл цаг хугацаа байдаг юм. Хугацаа алдвал бүх зүйлээ алдана гэж хэллээ шүү дээ. Тиймээс ч энэ асуудал дээр нэлээд нухацтай хамтарч хэлэлцэх ёстой. Бидэнд ингэмээргүй, тэгмээргүй гэдэг сонголт үлдээгүй гэдгийг хэлье

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа гэсэн атлаа Засгийн газрын зардал төсвийн тодотгоор улам өсчихсөн байх юм. Яагаад зардлаа танаж чадахгүй байгаа юм бол?

- Энэ талаар маш тодорхой зүйл хэлээд баигаа шуү дээ. Эцсийн дүнд санхүүгээ эрүүлжүүлэхийг хүсч л байгаа бол төсвийн алдагдлаа бууруулах ёстой. Зарддаа оновчтой зөв хийж, хэмнэх учиртай. Өөр арга зам бидэнд байхгүй.

УИХ-ын гишүун, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат: Зардал нэмэгдсэн шалтгааныг Сангийн сайд тодорхой тайлбарлана

-Засгийн газрын хувьд энэ хаврын чуулганыг ямар таатай мэдээтэй уггаж байна вэ. Ямар ч байсан гадаадын хэд хэдэн улсаас хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдээд байх шиг байна?

-ОУВС-ийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотой хоёр улс орон, гурван олон улсын байгууллага   санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд хөнгөлөлттэй урт хугацааны буюу 30 жилийн хугацаатай тусламж, дэмжлэг орж ирлээ гэж ойлгож болно. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт 850 сая ам.доллар орж ирнэ гэдэг бол маш том амьсгаа авах боломжийг нээж өгсөн. Тиймээс УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа. Айлчлалын үеэр Японы Засгийн газраас манай улсад 850 сая ам.доллар өгнө гэдгээ илэрхийлж ажил хэрэг болох нь нэгэнт тодорхой болчихлоо. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Сангийн сайд ТУрк улсад айлчлахдаа 300 сая ам.долларын зээл авах тухай ярьж байсан. Энэ тоо нэмэгдэж 700 орчим сая ам.доллар болсон гэх мэт эерэг мэдээлэлтэй хаврын чуулганыг угтаж байна даа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын цалин хэт өндөр байгаа гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар тайлбар өгөөч?

- Өчигдрөөс эхлээд “Эрдэнэт”-ийн захирлууд болоод ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл цацагддаа. Би ЗГХЭГ- ын сайдын хувьд энэ асуудалтай холбоотой нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ- ийн гишүүн нэг ч хүн нэг ч удаа цалин аваагүй байгаа. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ нь баталж, тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, цалингийн асууддыг ТУЗ нь хэлэлцээгүй гэсэн үг. Их хэмжээний мөнгө авдаг гэсэн ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан байна лээ.

-Цалингийн хэмжээг хэд байвал зохимжтой гэж харж байгаа юм бол?

-Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын үед тогтоол гаргасан. Тодруулбал, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагууд маш өндөр хэмжээний цалин урамшуулал авдаг гэдгийг тогтоож, улмаар 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байгаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг “Эрдэнэт” үйлд- вэрийн ТУЗ-д өгсөн.

-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Энэ юутай холбоотой вэ?

-2017 оны төсвийг батлахдаа яамд, Засгийн газар сайдуудын багцыг байж болох бүх хэмжээнд танасан. Сангийн сайд энэ асуудлаар илүү тодорхой мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрийн тансаглалтай холбоотой саналыг хүлээж авна

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх зэргээр нэлээд хэцүүхэн л төсвийн тодотгол өргөн мэдүүлээд байгаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Гашуун ч гэсэн бид эдийн засагтаа эрчимт эмчилгээгхийх л хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жил үнэхээр боддогын алдаа гарсан гэдгийг ярьж байсан. Тэгвэл үүнийг нь олон улсын байгууллага баталгаажуулаад өглөө. Өөрөөр хэлбэл, олон улсын хараат бус шинжээчид судалж үзээд, Монгол Улсын эдийн засаг, санхүүд бодлогын алдаа гарчээ гэсэн дүгнэлт гаргачихсан. Гадаад зах зээлээс хамааралтай зүйл байгаа ч дотоод зах зээл буюу эрх баригчдаас хамааралтай алдаа гарсан гэж хэлсэн шүү дээ. Тиймээс үүнийг засах хэрэгтэй гэсэн. Төсөв гэдэг уутныхаа цоорхойг нөхөхгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Тиймээс гашуун ч гэсэн эрчимт эмчилгээг хийх гэж байгаа юм.

-Татвар нэмэхээр иргэдийн нуруунд ачаа ирэх биш үү?

- Хоёр зүйлийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүйгээр шийдэх гэж оролдож байгаа. Тодруулбал, яг цалингаас цалингийн хооронд явж байгаа буюу амьжиргааны төвшин доогуур байгаа иргэдэд ачаалал өгөхгүй гэсэн бодлого барьж байна.Арайтансаг хэрэглээ гэж хэлж болох архи, тамхи зэргийн татварыг нэмэх, хадгаламжийн хүү буюу арай илүү орлого олж байгаа хэсэг нь ачаалал үүрнэ. Энэ хүрээнд төрийн тансаглал, төрийн данхайж байгаа бүтэцтэй холбоотой санал, гомдол байвал бид хүлээн авч хэрэгжүүлэх болно. Сүүлийн гурван удаагийн төсөв батлахдаа төсвийн урсгал зардал гэх нэрийдлээр бидний буюу дарга нарын унадаг машин тэрэг, албан байгууллагуудын контор засахаас зардал, гадаад, дотоодтомилолттой холбоотой зардлуудыг нэлээд сайн танаж чадсан. Цаашдаа ч ийм алдаа байгаа бол засаад явна.