ММНБИ-ийн эрдмийн зөвлөлөөс цуврал лекц танилцуулахаар боллоо
2017.04.05

ММНБИ-ийн эрдмийн зөвлөлөөс цуврал лекц танилцуулахаар боллоо

ММНБИ-ийн Эрдмийн зөвлөл нь 2015 онд нягтлан бодох бүртгэл, аудиттай холбоотой эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж, зөвлөгөө өгөх, сургалт арга зүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр 20 эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 2 докторантын судалгааны хэлэлцүүлэг, залуу эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. 
Эрдмийн зөвлөлөөс нийт нягтлан бодогчиддоо оюуны хөрөнгө оруулалт хийж, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, олон нийтэд судалгаа, шинжилгээ болон бусад цаг үеийн асуудлуудын хүрээнд сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэх үүднээс цуврал лекц толилуулахаар боллоо. 
Эхний лекцийг Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Шинэ эриний нягтлан бодогч” сэдвээр унших бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны Пүрэв гаригт ММНБИ-ийн байранд 14 цагт болно. Дараагийн лекц 5 сард болох бөгөөд бүхий л сонирхсон хүмүүст нээлттэй, ямар нэг үнэ төлбөргүйгээр явагдах болно.