Ундраа.А Л.Мөнхбаатар Ганхүү.П 2017.04.11 | Сайт: Vip76.mn

Стратеги академи дэргэдээ Бодлогын зөвлөл байгуулахаар болов

Стратеги академи дэргэдээ Бодлогын зөвлөл байгуулахаар болов
МАН-ын дэргэдэх Стратеги академи

МАН-ын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болох Стратеги академи 60 гаруй жилийн түүхтэй. 

Стратеги академи нь гадаад, дотоодын их дээд сургууль, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран нам, улс төрчдийн рейтингийг тогтоож, нийгмийн суурь болон бодлогын судалгаа хийн, МАН-ын гишүүдийн дунд манлайллын сургалт явуулж, тэднийг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. 

Тэгвэл өчигдөр тус академийн ТУЗ-ийн хурал болж, академи дэргэдээ Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргажээ. Олон улсын жишгээр бол намууд дэргэдээ "think tank" буюу бодлогын судалгааны институт байсны үндсэн дээр бодлогын нам болж, хүчирхэгждэг гэж үздэг. Тиймээс Стратеги академи "Бодлогын зөвлөл"-тэй болсноор МАН нь судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад чухал түлхэц болно хэмээн ТУЗ-ийн гишүүд хэллээ.

Сонирхуулахад, саяхан тус академийн ТУЗ шинэчлэгдсэн байна. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар болон Эрчим хүчний сайд П.Ганхүү, Сангийн сайд асан Т.Очирхүү, Н.Галдансамбуу нарын 5 хүн багтаж байна. Өнгөрөгч жилүүдэд тус академийн захирлаар одоогийн УИХ-ын гишүүн А.Ундраа ажиллаж байсан юм. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn