УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.04.11

Гадаадын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжилт хуралдаанаараа хэлэлцсэн. Уг төслийн талаар хууль санаачлагчаас нь зарим зүйл тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Манай банкны систем өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи та-лаасаа тэд өрсөлдөж, өсөж байгаа. Гэвч сүүлийн 25 жилийн туршид хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкууд зөвхөн хад-галамжийн нөхцөлөөрөө өрсөлддөг болсон.

Хадгаламжийн хүү өндөр байх тусам бусад санхүүгийн зуучлалын үйлчилгээний үнэ буух боломжгүй. Тиймээс үүнийг задалж, банкны системд төвлөрөөд буй мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь боддогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банкны үйл ажшйагаа үүнд чиглэх ёстой. Таны асуусанчлан хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө авчирч, манайд шилжүүлэх ёстой.