2009.07.30

Д.Оюунхорол гишүүн "Очирваанийн хурд"-д оролцоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол өнгөрсөн баасан гаригт өөрийн тойрог болох Завхан аймгийг зорьжээ. Тэрээр баруун бүсийн даншиг "Очирваанийн хурд" наадамд оролцох аж. Эрхэм гишүүн сумдаас ирсэн наадамчидтай уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ орон нутагт зуншлага, өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын засварын ажил ямархуу байгаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм байна. Мөн түрүүлсэн их насны морины бай шагналыг хувиасаа гаргаж гардуулах гэнэ. Улсын наадамд оролцож чаддаггүй баруун таван аймгийн хурдан морьдын шандасыг сорих, уяачдынх нь хөдөлмөрийг үнэлэх боломж олгодог "Очирваанийн хурд"-д баруун бүсээс сонгогдсон бүх гишүүнийг ирнэ гэж сонгогчид, наадамчид нь хүлээж байгаа хэмээн эрхэм гишүүн ярьсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.