2008.06.23

Нийгмийн бодлогынхон ажлаа танилцуулав

УИХ-ын Нийгмийн боловсрол, соёл, шинжлэх байнгын хорооны дарга Д.Оюунхорол өчигдөр салбарынхаа хуулийн өөрчлөлт болон хийж, төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал «Эрүүл мэндийн тухай» хуульд өөрчлөлт оруулснаар бакалаврын диплом авсан төгсөгчдөд эмчлэх эрхийг олгосон нь үр дүнтэй алхам болсноос гадна төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэж чадсан байна. «Биеийн тамир, спортын тухай» хуульд нэмэлт оруулж, тивийн аваргын мөнгөн шагналыг хассан нь шагналын хавтгайрлыг арилгасан гэнэ. Түүнчлэн НҮБ-ын хүн амын сантай идэвхтэй хамтран, төсөл хэрэгжүүлж байгаа аж. Мөн «Эх орны хишиг сангийн тухай» хуулийг батлуулах зорилттой бодлого, байгаа гэнэ.

 

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг Эрдэнийн хувийн төсөл өргөн барьсан. Тиймээс одоогоор УИХ-ын даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг гаргаж, хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр болоод байгаа. Бас «Гэр бүлийн тухай» хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Гэр бүл салалт нэмэгдэж буй энэ үед гэр бүлийн үнэ цэнэ, үр хүүхдийн өв залгамжлалыг гэр бүлийн хуульд суулган өгч, гэр бүлийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй гэж байнгын хороо үзжээ.Үүнээс гадна нийгмийн даатгалыг өвлүүлэх, татвар төлөгчдийн үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөж байгаагаа байнгын хорооны дарга дурдлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.