УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд GOPAC-ийн удирдлагаас баяр хүргэсэн захидал ирүүлжээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.04.11

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд GOPAC-ийн удирдлагаас баяр хүргэсэн захидал ирүүлжээ

УИХ-д Авлигын эсрэг Монголын парламентчдын бүлэг (МОНПАК) 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд буюу Авлигатай тэмцэх дэлхий нийтийн өдрөөр байгуулагдсан.

Тус бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогдсон бөгөөд энэ ажилд нь амжилт хүсч, баяр хүргэсэн захидлыг Авлигын эсрэг дэлхийн парламентчдын байгууллагын захирал Акааш Махараджа ирүүлжээ.

Уг захидалд МОНПАК-ийг байгуулсан гишүүд болон тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Азийн санд талархахын ялдамд цаашдаа илүү нягт хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.