"Буйдантай суулт" хийхийг АН-аас уриаллаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.13

"Буйдантай суулт" хийхийг АН-аас уриаллаа

УИХ-д намаа төлөөлөн суугаа ганц гишүүн бол О.Баасанхүү. Тэрбээр аливааасуудлыг хөндөхдөө “ганцаардаж" буйгаа байнга шахам илэрхийлдэг нэгэн.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүн сөрөг хүчнийхэн буюу АН-аас тусламж хүссэн ч тусыг эс олов. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 төсвийн тодотголыг эргүүлэн татах санал гаргав.

Тэрээр “Ардчилсан намынхан буйдантай суулт хийхэд туслаач. Би ганцаараа байгаа болохоор хэцүү байна. Та бүхэн намынхаа баярыг хийгээд, бөх барилдуулаад явж байхад чинь аймшигтай төсөв оруулж ирээд анхны хэлэлцүүлэг явчихсан байна. Тиймээс Ардчилсан намынхан ажил хэрэгч хандаач” хэмээн учирлалаа.