Энхболд.М Нямбаатар.Х 2017.04.13 | Сайт: Vip76.mn

Оффшорын эсрэг хуулийн төсөл батлагдлаа

Оффшорын эсрэг хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй зарим саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталлаа. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр А.Элдэв-Очир, Ж.Ганбаатар,Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун гишүүд байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг баталья гэсэн саналын томьёоллоор санал хурааж нийт гишүүдийн 74,1 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төслийг баталлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд