Хүрэлбаатар.Ч Баттөмөр.Б 2017.04.14 | Сайт: Vip76.mn

Засгийн газар 10,6 гэж оруулж ирснийг УИХ 10,4 хувь болгож баталлаа

Засгийн газар 10,6 гэж оруулж ирснийг УИХ 10,4 хувь болгож баталлаа
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.14/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. 

Холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Уг хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг өмнөх хуульд 9,9 хувь байх шаардлагыг 10,6 хувь болгохоор Засгийн газраас оруулж ирсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын төсвийн байнгын хороо анхны болон хоёр дахь хэлэлцүүлгээрээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 10,4 хувь байх санал гаргаж, улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд уламжилсан юм.

Байнгын хорооны энэхүү саналыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 хувь нь дэмжиж, олонхийн саналаар батлагдлаа.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn