МҮХАҮТ жагсаалаа цуцалж, тунирхлаа тайлав
2017.04.14

МҮХАҮТ жагсаалаа цуцалж, тунирхлаа тайлав

Төсвийн тодотголоор хэд хэдэн татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байсан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан УИХ-ын даргатай ойлголцолд хүрснээ мэдэгдэв. Улмаар эсэргүүцдийн жагсаалаа ч цуцалснаа зарласан юм.

Татвар төлөгчдийг татвараа төлөхгүй байхыг уриалж, УИХ-д хэд хэдэн үндэслэлээр шаардлага хүргүүлсэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав ойлголцлынхоо талаар  УИХ- ын дарга М.Энхболд, Төвийн байнгын хорооны     дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн  МҮХАҮТ-ын тэргүүлэгч, Удирдах зөвлөлөөс томилогдсон таван        хүний бүрэлдэхүүнтэй            уулзлаа. МҮХАҮТ-аас         УИХ-ын даргад найман зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагынхаа хүрээнд бүрчлэн харилцан ярилцсан. Танхимаас тавьсан       найман шаардлагын тав нь төрийн менежменттэй холбоотой.

"Төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн зардал, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд гэх мэтчилэн. Энэ асуудлаар ажлын хэсгуүд гаргаж, харилцан ярилцахаар болсон” гэлээ.

Мөн тэрбээр гурван төрлийн татварын асуудал тавигдаж, УИХ- ын түвшинд хэлэлцэгдэж байгаа. Энэ сарын 28-нд ОУВС-тай гэрээ хийх учиртай. Үүнээс өмнө УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр ОУВС-тай гэрээ хийж чадвал Сангийн яам, Төвбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудад аудит оруулна.

Үүний дараа нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг шинээр хийх загвар дээр МҮХАҮТ, Засгийн газар, УИХ хамтран ажиллах шийдэлд хүрч байгааг тодотгосон.

Түүнчлэн        ОУВС-гийн хөтөлбөр, ирэх оны төсөв зэрэгг тэдний тавьсан шаардлага хэрхэн тусгагдсан зэргээс хамааран үр дүн нь гарна гэдгийг ч онцолсон. Гол нь энэ сарын 28-нд ОУВС-гийн өмнө очихдоо монголчууд нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдгийг харилцан ойлголцсоныг дурьдав.

Улмаар зардал нэмэхгүй байх, төрийн албан хаагчдад зориулсан элдэв хөнгөлөлт, тусламжаа зогсоох, бизнесийн орчныг булингартуулж буй төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг нэн яаралтай хувьчлах, татвар нэмж буй аргачлалаа зөв тодорхойлох нь зүйтэй гэдгийг тодотгоод амжсан.

УИХ-ын даргатай хийх уулзалтад нь нэг цаг орчмын хугацаанд үргэлжилсэн бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас гадна “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат зэрэг хүмүүс оролцсон юм.

Албан мэдээнд дурьдсанаар УИХ-ын дарга М.Энхболд:

Хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн ойлгож байгаа. Бизнесийнхний эрх ашгийг хөндсөн аливаа асуудалд хоёр тал хүлээцтэй хандаж, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, харилцан ойлголцохыг илүү чухал гэж үзэж байгаа учраас уулзаж байна

“Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах зэрэг олон чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна" хэмээжээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 313.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхны хандлага ч өөр болж байна. Товчхон хэлбэл, урин салхи нааш эргэлээ. ОУВС- тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг манай бизнес эрхлэгчид бүрэн дэмжиж байгаа. Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” гэдгийг хэлсэн байна.

МҮХАҮТ-ынхан удирдлагууд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-МҮХАҮТ-аас татвар нэмэхийг эсэргүүцэж байна гэж ойлгосон?

-Бид харилцан ярилцана. Гурван төрлийн татвар байгаа. Гол асуудлыг УИХ-ын дарга албан ёсоор хэлэх байлгүй. Сангийн яам төсвийг боловсруулж орж ирэхдээ татвар төлөгч нартай огт ярилцаагүй. МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаагүй. Гол асуудлыг хэлэлцэхийнхээ өмнө яриагүйд учир байгаа юм. Үүнийг тайлбарлах, таниулах ажил бий. УИХ дээр гурав дахь хэлэлцүүлэг хийгдэж байгаа үед энэ асуудал дахин сөхөгдөх болов уу гэж найдаж байна. Ер нь бид ОУВС-тай холбогдоод, нийтийн санхүүтийн менежментийн    асуудлаар онолын, мэргэжлийн улсуудыг ажиллуулахгүй бол сүүлийн дөрвөн жил улсаа дампуурчихаад байгаа. Үүнээс ямар ч байсан гаръя.

-Энэ удаагийн төсвийн тодотголоор татвар нэмэхгүй байх боломж бий юу?

-УИХ-ын талаас 3, 4 дүгэ хэлэлцүүлэг яаж явахыг харж байна. Төсөв батлах хуулиар энэ шатанд бараг юм өөрчлөгддөггүй.

-Та нар татвараа өгөхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал ойлголцлын хүрээнд үгүй болсон гэж ойлгож болох уу?

-Засгийн газар татвар төлөгч нартай ярихгүйгээр энэ асуудлыг шийдвэл татвар төлөхгүй гэж уриалж байсан. Ирээдүйд дахиж Сангий яам ийм алдаа хийхгүй байх гэж найдаж байна.

Ямартай ч ийнхүү МҮХАҮТ-ынхан          ойлголцол хүрснээ зарласан. Гомдлын шалтгаан нь өөрсдийг нь тоогоогүйд байв уу гэлтэй байсан нь ч нууц биш. Зүй нь төсвийн тодотголыг өргөн барихдл хэд хэдэн газартай зөвшилцөж, санал аваагүйг тус таихимын ерөнхийлөгч цухалзуулсан.