Ганбаатар.Ж 2017.04.14 | Сайт: Vip76.mn

Сурагчид Төрийн ордонд зочиллоо

Сурагчид Төрийн ордонд зочиллоо
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, сурагчдын хамт

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар "Шилдэг бизнес төсөл 2017" төслийн уралдаанд амжилттай оролцсон Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид Төрийн ордонд зочиллоо.

Уралдааны санаачлагч Ж.Ганбаатар сурагчдад УИХ-ын чуулганы үйл ажиллагааг танилцуулж, сурагчид Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сурагчидтай үдийн зоог барьж, тэдний сурлагад амжилт хүсээд "Улс эх орныхоо ирээдүйг атгалцах хүүхэд, залуус бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, зорьсон зорилготой байж ,түүндээ хүрэх хэрэгтэй" гэлээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn