Салаа замын эхэн дэх шинэ Монгол
2017.04.14

Салаа замын эхэн дэх шинэ Монгол

Германы нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох, 1959 оноос хойш хэвлэгдэж буй “Дипломат (Diplomaisches)” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт ийм гарчигтай сурвалжлага нийтлэгджээ.

Энэхүү багц сурвалжлагад УИХ-ын гишүүн Л.Болдын эхлүүлсэн Монгол Улсыг хөгжлийн дараагийн шинэ шатанд гаргаж, дэлхий дахинд шинэ дүр төрхөөр таниулах зорилготой “Шинэ Монгол санаачилга”-ын талаар голлон мэдээлсэн байна. 2016 оноос эхлэн тус санаачилгын хүрээнд олон улсын түвшний хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулагдсаныг тус сэтгүүл онцолжээ.

Тухайлбал, нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болсон ээлжит Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Германы Франкфурт хотоос зохион байгуулсан хуралд оролцон үг хэлж, Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаа, боловсролын салбарын чиглэлээр олон улсын нэр хүндтэй байгууллага, нөлөө бүхий хүмүүст мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцсон тухай зарим зургийн хамт нийтэлсэн байна.

Мөн түүний Батлан хамгаалахын сайд байхдаа санаачилж, Монголын шилдэг уран бүтээлчид бүтээсэн “Тусгай салаа”, “Догшин хар сүлдний нууц” зэрэг кинонуудын төсөл Берлиний олон улсын кино наадмын үеэр “Энхийн төлөө кино” сангийн шагнал хүртэж, шагналыг Францын алдарт жүжигчин Кэтрин Денёв гардуулсан, уг арга хэмжээнд Холливудын алдарт найруулагч Оливер Стоун мөн оролцож шагнал хүртсэн зэрэг мэдээлэл багтсан байна.