2017.04.19

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, найрсаг харилцааны уламжлалт хөрс суурин дээр эдийн засаг, худалдаа, бизнес, соёл, урлагийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал бөгөөд ийм сонирхол хоёр талын аль алинд байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Түүнчлэн улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэлээ.