2010.06.02

Хүүхдийн мөнгө халамж биш хөрөнгө оруулалт

Эх, үрсийн баярын өдрөөр хүн бүр баяраа тэмдэглэж байхад нэгхэсэг нь ажил ярив. Бүх нийтийнамралтын өдрийг зориуд сонгон хэлэлцүүлэг зохион байгуулсан нь учиртай. Энэ өдөр Эх үрсийн баяраас гадна олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Өдгөө манай нийгэмд хүүхдийн эрхтэй холбоотой олон эмзэг сэдэв асуултын тэмдэгтэй байгааг бид мэднэ. Тэдгээрийн нэг болох хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар эцэг эхчүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. "Үндэсний шуудан" сонин, МҮОНРТ, Монголын сонинуудын холбоо, NTV телевиз, Оллоо сайт хамтран санаачилсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүнД.Оюунхорол, Я.Батсуурь, Хүүхдийн төлөө газрын дарга Н.Тогтохням нар уригдан оролцлоо.

Хэлэлцүүлэгт Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс 100-гаад ээж ирсэн байв. Эмээ нар жигтэйхэн гоёчихсон, хамгийн урд талын суудал дээр номхон ко-мацц авчихсан цэрэг шиг хөдлөлгүй сууна. Хүүхдийн төлөөллөөс ч ирсэн харагдана. Уг нь баярлаад "завгүй" явж баймаар бяцхан хүүхдүүд өөрсдийнхөө эрх ашигтай холбоотой зүйлд их л няхуур хандаж байгаа янзтай цомцойн суужээ. Хаана, яах гэж ирснээ ч үл мэдэх нялх амьтад ч байна. Гэхдээ тэдэнд бол уйтгартай баймаар энэхүү албаны уулзалтын уур амьсгалыг эвдсэнгүй. Эхийнхээ хажууд хааяа нэг ганганан, "өөрийгөө болгоод" л байгаа харагдана. Энэхүү хэлэлцүүлгээс хийсэн сурвалжлагаа хүргэе.

Төр хүүхдийн мөнгөнд "гар татсан"-аас гарсан уршиг

Хэлэлцүүлгийн эхэнд энэ талаархи товчхон статистикийг танилцуулсан юм. Өнгөрсөн жилийн байдлаар 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдар-даг, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо гарчээ. Энэ тоо хүүхдийн мөнгө өгснөөр нэмэгдэх хандлагатай байгаагаас гадна үр хөндөлт эрс нэмэгджээ. Эхчүүд ч энэ талаар ам уралдан ярьж байна.

Сонгинохайрхан дүүргийн IV хорооны иргэн н.ОЮУНЦЭЦЭГ:

-Хүүхдийн мөнгө өгдөг байхад сургууль завсардалт багасч байсан. Манайх захын дүүрэг. Тэндэхийн хүүхдүүдэд сургууль завсардалт их байдаг. Уг нь улиралд өгдөг 25 мянган төгрөгөөр эцэг эхчүүд, хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдчихдэг байсан юм.

Чингэлтэй дүүргийн, XVIII хорооны иргэн н.МӨНХЦЭЦЭГ:

-Нэн ядуу өрхүүдэд хүүхдийн мөнгө шиг хэрэгтэй зүйл байгаагүй. Тэр тусмаа өрх толгойлсон эхчүүдэд. Би тэдний нэг. Хоёр хүүхдээ яаж ийж байгаад их сургууль төгсгөсөн. Бидний ядуу, зүдүү амьдрал өнгөрч гэхэд, өнөөгийн нийгэмд байгаа өрх толгойлсон өчнөөн залуу эхийг төрөөс харж үзмээр байна. Ядаж нэг удаагийн ч гэсэн буцалтгүй тусламж олговол их л хэрэгтэй баймаар.

Баянгол дүүргийн XIII хорооны иргэн н.ЦЭНДХОРЛОО:

-Хүүхдийн мөнгө гэдэг чинь ирээдүйдээ хийж байгаа бидний хөрөнгө оруулалт байсан юм. Тухайн хүүхдийн амьдралын суурь ч гэж болно.

Энэ мэт ээжүүд амьдралд ойр жишээнээс ярьснаас гадна гишүүдээс хүүхдийн дахин олгох боломжийн талаар асууж, шинээр боловсруулсан хуулийн төсөлд оруулахыг хүссэн санал хүсэлтээ хэлж байв.

ХҮҮХДИЙНМӨНГИЙГ ӨГӨХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙШАЛТГААН

Хүүхдийн мөнгөнөөс татгалзсан шалтгаанаа төрөөс өнгөрсөн жилд нүүрлэсэн санхүүгийн хямралтай холбон тайлбарласан. Мөн хавтгайрч байгаа халамжийн мөнгийг хазаарлаж байгаагаар ч учирлах нь бий. Гэхдээ төрөөс олгодог олон төрлийн тэтгэмжээс хүүхдийн мөнгө өнөө болоод алсаа харсан зөв бодлого байсан гэдгийг өнөөдөр хүмүүс дуу нэгтэй хэлж байна. Нийгмийн хэрэгцээг харгалзан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачлан Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн барьсан. Ингэж бие даасан эрхзүйн акт болгон гаргаснаараа хүүхдийн мөнгийг нийгмийн халамжийн сангийн багцаас биш шууд улсын төсвөөс гаргуулах боломжтой юм. Хуулийн төсөлд хүүхдэд ялгаваргүйгээр cap бур 20 мянган төгрөг олгож байхаар тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛООС дараахь зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг дахин олгуулахын тулд хуулийн төсөл боловсруулжээ. Энэ дэмжигдлээ гэхэд санхүүгийн талаасаа хэр боломжтой вэ?

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан хүүхдийн мөнгөний талаар нээлттэй хэлэлцүүлэгт урьсанд баяртай байна. Энэ асуудлаар нийгэмд хүлээлт байгаа учраас хэвлэл мэдээллийнхэн үүнийг зохион байгуулж байгаа юм байна. Бидний хэсэг гишүүн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай бие даасан хууль гаргая гэж санаачилсан. Өнөөдөр Монголын нийгэмд 960 мянган хүүхэд байгаа гэсэн тоо байна. Тэднийг ялгаварлахгүйгээр хүүхдийн мөнгийг олгооч гэсэн зургаан бүлэгтэй, жижигхэн хууль өргөн барьсан. Хүүхдийн мөнгийг байхгүй болгосон үндэслэл нь 2009 оны эдийн засгийн хямралыг гэтлэн давах зорилгоор халамжийн мөнгийг нэлээд хумьсан. Өдгөө манай эдийн засаг тодорхой хэмжээнд сэр-гэж байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө. Эдийн засагт бодит мөнгөн орлого нэмэгдэж байгаа учраас хүүхдэд өгөх мөнгөө буцаан олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Халамжийн тухай хуулийг бас Засгийн газраар хэлэлцэх гэж байгаа гэсэн. Энэ цаг үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухай хууль санаачилсан нь цагаа олсон байж болох юм?

Хүүхдийн мөнгө халамжийн  мөнгө гэж үзэх ёсгүй. Энэ бол бол хүүхдийг хамгаалах, сурч боловсрох эрхийг хамгаалах буюу хүүхдэд зориулагдах ёстой мөнгө. Энэ утгаараа зайлшгүйи байх ёстой болж байгаа юм. Хүүхдийн мөнгө халамжийн бусад төрлөөс ялгарах олон ач холбогдолтойг энд байгаа эхчүүд хэлж байна.Тэдний хэлснээр наад зах нь хүүхэд мөнгөтэй храрилцаж сурч байна. Нэг ёсондоо цалинтай байна гэсэн үг. Энд цалин гэдэг үг их оновчтой юм. Өөрт зориулсан мөнгөө өөртеө үр ашигтайгаар зарцуулж сурна гэдэг ирээдүйд эдийн засгаа, өрхийн бодлогоо авч явахад нэмэртэй. Энэ бол чухал санаа. Үүнийг хуулийн төсөл хэлэлцэх явцад ярина. 76 гишүүний хэн нь ч хүүхдийн мөнгөний эсрэг зүйл ярихгүй гэж итгэж байгаа.

-Өрхийн орлого муутай гэр бүлд бол хоногийн хоолоо залгах мөнгө нь болдог шиг байна лээ?

-Миний хувьд Завханаас сонгогдсон гишүүн. Орон нутагт хамгийн ядуу хэсэг амьдардаг юм. Хөдөөд 406 мянган өрх ядуу, нэн ядуу амьдардаг бол Улаанбаатарт 216 мянган тийм өрх бий. Тиймээс ядуурал хот, хөдөөд бодитой нүүрлэчихэж. Хөдөөд лааны гэрэлд амьдардаг хэсэг амьдардаг хэсэг байна. Тийм айлын хүүхдүүд өвөл таван цагаас хойш хичээлээ хийж чадах уу, чадахгүй. Энэ бол Үндсэн хуулиар заасан эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Монголчуудын амьдралын төвшин хоёр туйл руу явж байгаагийн бодит жишээ энэ. Тиймээс хүүхдийн мөнгө ядуу өрхүүдэд нэмэр болно гэдэгтэй огт эргэлзэхгүй байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд эхчүүдийн хамгийн их сонирхож байсан асуулт болох “хүүхдийн мөнгийг дахин олгох болов уу” гэсэн хүлээлтэд хоёр гишүүн итгэлтэй байж болно гэсэн хариулт өгсөн. Учир нь УИХ-д 20-иод гишүүний бүрэлдэхүүнтэй хүүхэд, хөгжил хамгааллын бүлэг байгуулснаас гадна хүүхдийн мөнгөний эсрэг байр суурьтай гишүүн байхгүй гэдгийг Д. Оюунхорол гишүүн хэлсэн. Мөн тэрээр “Өнгөрсөн хугацаанд төрөөс 67 төрлийн халамж иргэдэд олгодог байсан бөгөөд түүний санхүүжилт өнгөрсөн он гэхэд 280 тэрбумд хүрч байсан ч ядуурал багасаагүй. Энэ нь баялгийн буруу хуваарилалт явуулж ирснийг харуулж байна. Түүнийг зөв гольдролд оруулах нэг хэлбэр нь хүүхдийн” мөнгө гэлээ. Хэлэлцүүлгийн сэдэв нийгмийн хүлээлттэй асуудал байсан болоод ч тэр үү, хүн бүр үгээ хэлэх гэж хичээцгээж байв. Гишүүд ч энэ мэт нээлттэй хэлэлцүүлэг үр дүнтэй байх юм байна, дараагийн удаа хүүхдийн хүмүүжлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахыг санал болголоо.        

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.