Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо
2017.04.19

Өргөдлийн байнгын хорооны гишүүд БНЧУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.