Бат-Эрдэнэ.Б 2017.04.21 | Сонин: Монголын үнэн

Б.Бат-Эрдэнэ: Жанжин штабын дарга албан тушаалтнууддаа хариуцлага тооцно

Б.Бат-Эрдэнэ: Жанжин штабын дарга албан тушаалтнууддаа хариуцлага тооцно
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын төвд гар бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг тойрсон асуудлаар Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

-Та Жанжин штабын удирдлагуудад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг даалгасан. Шалгалтын явц ямар байна вэ?

-Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-нд Зэвсэгт хүчний жанжин штабын баталсан журмын дагуу байлдааны буудлагатай сургалт явуулж байхад харамсалтай осол гарлаа. Үүний улмаас хоёр хүн нас барж, найман хүн шархадсан. Бид энэ явдалд гүнээ харамсч байна. Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн.

Салбарын яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын Аюулгүй байдпын байнгын хороонд асуудлыг оруулан, танилцуулж, Цэргийн төв эмнэлэгт шархадсан алба хаагчдыг хүлээн авах, тэдний амь насыг аврах ажлыг шуурхай зохион байгууллаа.

Мөн хууль хяналтын байгууллага уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Дүгнэлт хараахан гараагүй. Гэхдээ бид дүгнэлтийг хүлээхгүйгээр Сайдын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний жанжин штабт “Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооц" гэсэн үүрэг чиглэл өглөө.

-Батлан хамгаалахын сайдын хувьдта хариуцлага тооцох ёстой юм биш үү. Яагаад Зэвсэгт хүчний жанжин штабт чиглэл өгсөн юм бэ?

-Зэвсэгт хүчний жанжин штаб бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Батлан хамгаалах яам бол бодлого гаргадаг. Хуулийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн мэргэжлийн дээд удирдлага хариуцдаг. Батлан хамгаалахын сайд иргэний статустай, иргэний хяналтыг хэрэгжүүлдэг. Ийм ялгааг 1996 оны хуулиар тогтоосон. УИХ-аас Батлан хамгаалахын багц хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ багц хуулиар ч нарийвчлан тусгаж өгсөн.

Тухайлбал, цэргийн дээд байгууллага буюу Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч шууд томилдог болсон. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга бүх дээд удирдлагын албан тушаалтан буюу анги, бай- гууллага, салбар нэгжийн дарга, офицерын томилгоог шийддэг. Тэгэхээр Жанжин штабын дарга тэднийг томилсон учраас доод албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Үүний дагуу бид хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад өглөө.

-Зэвсэгг хүчний салбарт удаа дараа осол, эндэгдэл гарч байгаа нь энэ салбарт хариуцлага дутсантай холбоотой болов уу. Яагаад ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй өнгөрөөд байна вэ?

-Ерөнхийлөгчийг УИХ-д хаалттай мэдээлэл хийх үед энэ асуудлыг би хамгийн түрүүнд тавьсан. Завсэгт хүчинд сайн зүйл их бий. Үнэхээр угжирсан зүйлүүд ч бий. Хамгийн гол нь олон жил бугшсан хариуцлагын асуудлыг сайжруулах ёстой гэдгийг хэлсэн. Цэргийн мэргэжпийн ажил учир дээрх асуудалд салбарын сайд шууд оролцдоггүй. Бусад яаманд сайд нь агентлаг, харьяа газрынхаа дарга, удирдлагыг томилдог бол Зэвсэгт хүчний жанжин штаб мэргэжлийн гэдэг утгаар өөрсдөө томилгоогоо хийдэг.

Гэтэл Батлан хамгаалахын сайд, яаманд мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан асуудал олон байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хаагчийг дэглэсэн, удаан хугацаагаар гадаа зогсоосноос хөлийг нь хөлдөөсөн, хурууг нь тайрахаар болгосон. Үүнийг яаманд мэдэгдээгүй дарсан байсныг ар гэрийнхэн нь өнгөрсөн сард надад захиа бичсэнээр мэдсэн. Ер нь цэргийн эрүүл мэнд зөрчих асуудал байна. Ажил авснаас хойш энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Зарим гишүүн Батлан хамгаалахын сайд төсвөө хамгаалж чадахгүй хасуулсан. Цэргүүдийн хээрийн нэмэгдэл хасагдсан учраас сайдад хариуцлага тооцох тухай асуудлыг ярьсан. Төсөв хэдий хэмжээгээр хасагдсан юм бэ?

-Улс орны эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан бүх яамдын төсвөөс хассан. 2016 онд баталсан төсвөөс энэ онд баталсан төсөв 9.3 тэрбум төгрөгөөр хасагдсан. Ер нь цэргийн ажил үнэхээр эрсдэлтэй хүнд хөдөлмөр. Тиймээсэнэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг авч үлдэхийн төлөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Засгийн газартай хамтарч 36 сарын цалин, нэмэгдпийг авч үлдсэн. Харин төсвийг нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй учраас байдал ийм байна. Гэхдээ зэвсэгт хүчний салбарын алба хаагчдын цалин хөлс, ажиллах нөхцөл хэвийн хэмжээнд явахаар төсөв баталж өгсөн.