Ё.Баатарбилэг 2017.04.21 | Сайт: Vip76.mn

Байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Өнөөдөр /2017 оны 04 дүгээр сарын 21/ УИХ-ын ээлжит чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд уг хуулийн төслийн Нийгмийн бодлого, болосрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо 2017 оны 4 дүгээр сарын 20-ны хуралдаанаар дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дараах саналуудыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, заалтын хэсэгт нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, зохих засвар, өөрчлөлтийг хийсэн бөгөөд дээрх хуулийн төслийн эцсийн хувилбар болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд өгсөн болно.

Эрхэм гишүүд ээ,

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Нийгмийн бодлого, болосрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэж, хуулийн төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.