2017.04.24

MNB агентлаг Цогц мэдээ: Элэг шилжүүлэх хагалгаа гурав дахь удаагаа Монголд хийгдэж байна

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар хамтран энэ сарын 22-нд долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг  шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэв. 

Монголын элэг шилжүүлэн суулгах багийн хамт олноос гадна БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар 15 цагийн турш үргэлжилсэн хүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэнд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийлэв.

Цаашид БНСУ -ын Асан төвийн эмч нартай хамтран ажиллах  талаар  харилцан санал солилцлоо. Эдгээр эмч нар  Монгол хүнд туслах чин хүсэл эрмэлзлэлтэй байдаг  бөгөөд тэд ямар ч цалин хөлсгүй Монголын  26 хүнд манай Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хамтарч ажиллаж иржээ.  

Цаашид ч эрсдэл ихтэй хагалгаанд хамтарч оролцохоо профессорын багийн ахлагч доктор Mоон Деок-Bok, эмч Жун Донг Хван нар илэрхийллээ. Асан төвийн дөрвөн эмчийг  ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагнав.

Одоо бидэнд хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ,эрсдлээс сэргийлэх их том хариуцлага бий хэмээн эмч нарын багийн хамт олон хэлж байв.  Манай улсын хувьд элэг  шилжүүлэн сүүлгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд  3 дахь удаагаа хийж буй аж.