Энхбаяр.Ж Нямдорж.Ц Хүрэлбаатар.Ч Аюурсайхан.Т 2017.04.24 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Хэн нь ийм худлаа мэдээлэл тараадаг байна?

АН-ын шинэчлэл, дотоодын зөрчлийн хажуугаар МАН-ынхныг хагалган бутаргах гэсэн оролдлого гарав бололтой. 

Өнөөдөр зарим ХМХ-ээр МАН-ын хэд хэдэн гишүүд МАХН руу элсэх тухай мэдээлэл цацагдах болов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар нэгээс нөгөө рүү урваж шарваж магадгүй тухай таамаглал дэвшүүлэх байх юм. 

Энэ бүхэн ирэх 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж таарлаа. Сонгуульд нэр дэвшигчдийн нэр хэдхэн хоногийн дараа тодорхой болох энэ цаг мөчид улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчид, хагалан бутаргагсад, ашиг хонжоо хайгчид эцсийн нүүдлүүдээ хийж байх шиг. 

МАН-МАХН руу шилжилт хөдөлгөөн болох эсэх нь хэр бодит мэдээлэл болохыг тодруулахаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай холбогдоход тэрээр: "Хэн нь ийм худлаа мэдээлэл тараадаг байна. Огт ийм юм байхгүй. Худлаа" гэсэн хариу өглөө. 

Баттай эх сурвалж өөрөө ингэж тайлбар өгсөн учраас хэн нэгний аль нэг ХМХ-ээр дэвшүүлсэн таамагт итгэлгүй, улс төрийн бодит үйл явц яаж өрнөхийг соргогоор ажиглаж суухыг хүсье. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn