Тамирчин багш тэмцээн дүнгээ гаргалаа
2017.04.25

Тамирчин багш тэмцээн дүнгээ гаргалаа

Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын "Тамирчин багш" тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд спортын 4 төрлөөр зохион байгуулагдаж, 35 байгууллагын 600 гаруй багш, ажилчид өрсөлдлөө. 

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын туслах Б.Хуягбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.

 Тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг

2-р байрт н.Энх-Ариун эрхлэгчтэй 110-р цэцэрлэг 

З-р байрт Ө.Туул эрхлэгчтэй 127-р цэцэрлэг тус тус шалгарлаа.