Батсуурь.Ж Тэрбишдагва.Д Сандагсүрэн.Ж 2017.04.26 | ХМА: Яам

Боловсролын сайд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

Боловсролын сайд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 158, 124, 227, 163, 78 дугаар цэцэрлэг болон 124, 76 дугаар дунд сургуулиудаар зочиллоо. Уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын нийгмийн салбарын төслүүд хариуцсан орлогч дарга Л.Оргил, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

     Хотын захын хороодын сургууль, цэцэрлэгүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тус хорооноос сонгогдсон төрийн түшээ, салбарын сайд болон дүүргийн Засаг дарга гэсэн өргөн бүрэлдэхүүнээр судалж, Засаг дарга болон сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын санал дээр үндэслэн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор нөхцөл байдалтай танилцаж байгаа юм. 78 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон орон нутгийн удирдлагуудын санал болгосон асуудлыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь газар дээр нь танилцсаны дагуу тус цэцэрлэгийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх талаар талууд зөвшилцсөн үр дүнтэй уулзалт боллоо.