Амгаланбаатар.Х 2017.04.27 | Телевиз: TV5

Долоон төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж жагсаал хийнэ

МҮЭХ- ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай  болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал хийхээр болсноо мэдэгдэл хийсэн юм.

МҮЭ-ийн холбоо дээрх асуудлуудаар УИХ, Засгийн газарт 6 удаа албан ёсоор шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг дахин эхлүүлье. Улсын 3 талт үндэсний хороог яаралтай хуралдуулах санал тавьсан.

Гэвч өнөөг хүртэл МҮЭ-ийн холбоонд Үндэсний хороог хуралдуулах талаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр ийнхүү улс орон даяар тайван жагсаал хийхээр болжээ.