2011.09.28

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт  100-аас дээш настай 6 азай буурал, 85-100 насны хүртэлх насны 416 өндөр настан, ахмад дайчин 78, хөдөлмөрийн баатар 5, төрийн соёрхолт 7, ардын цолтон 9, гавьяат 95, алдарт эхийн  I, II одонт эх 3700 хүн амьдарч байна. Дүүргийн ИТХурал , Засаг даргын Тамгын газраас жилд 2 удаа ахмад настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор өнөөдөр арга хэмжээг зохион байгууллаа.  УИХ-ийн гишүүн  Д.Очирбат нар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.