Шинэ сургуультай боллоо
Сурагчид
2017.04.27

Шинэ сургуультай боллоо

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 127 дугаар сургууль нээлтээ хийж байна. Сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон сургуулийн захирал, багш, ажилчид, сурагчид оролцлоо. 

Нээлтийн үеэр, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Эх орны минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн шинэхэн сургуульдаа тав тухтай суралцаж, хичээл сурлагадаа өндөр амжилт гаргаарай" гээд 21 хороонд шинэ сургууль ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм

Тус дүүргийн 21 дүгээр хороо нь 12 мянга орчим хүн амтай нийслэлийн хэмжээнд томоохон гэр хорооролд тооцогддог. Тодуулбал, Бага дарь эхэд сургуулийн насны 2600 хүүхэд амьдардаг байна. 

Ийнхүү өнөөдөр 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орсноор автобусаар дамжин өөр хорооны сургуульд суралцдаг байсан хүүхдүүд гэртэйгээ ойр сурах боломжтой боллоо.    

Угтаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургуулийн барилга 2013 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад орох байсан. Гэвч хөрөнгө оруулалт зогссоноос болж төлөвлөсөн хугацаанаасаа 4 жил хожимдож, өнөөдөр сурагчдаа хүлээн авч байна. 

Сургуулийн нээлтийн тууз хайчлах ёслолын үеэр