Даваасүрэн.Ц Оюундарь.Н Жавхлан.Б 2017.04.27 | Телевиз: TV9

Оюутолгойн гэрээний талаарх гишүүдийн байр суурь

УИХ-ын гишүүд

Монгол улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Б.Баяртсайхан нар Олон улсын валютын сантай эцсийн хэлэлцээрийг хийхээр Америкийн нэгдсэн улсыг зорьсон. Сангийн сайд эх орондоо иржээ.

Улс эдийн засгаа сэргээж өр зээл тавих гэж улайрахаас илүү гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр валютын нөөц нэмэгдэж Америк долларын ханш тогтворжих юм. Энэ ч утгаараа 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд нэр бүхий улсын их хурлын гишүүд санаачилан нэг заалтыг оруулж батлуулжээ. Энэ гадаадын хөрөнгө оруулагчдад хамаатай заалт байсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөн урсгалын нэгээхэн хэсэг Монголд үлдэх юм.