Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах сургалт эхэллээ
2017.04.28

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах сургалт эхэллээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах техник, хэрэгсэл, тэмдэг тэмдэглэгээнд тавих шаардлага, гэрэл ойлгогч материалын чанар шалгагчийн эрх олгох сургалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд эхэллээ. 

Сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн төв, Замын цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Авто зам дэвшил ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг МХЕГ-ын дэд бүтцийн газрын дарга Б.Жаргал, МХЕГ-ийн зам, тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн дарга Ш.Амгаланбаяр, МАЗХ-ны гүйцэтгэх захирал А.Уранчимэг нар нээлээ.

Сургалтад улсын чанартай авто зам, нийслэлийн авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагууд, авто замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд, замын цагдаагийн алба, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамрагдаж байна.

Тус сургалт 2 өдөр үргэлжлэх юм.