Баттөмөр.Б 2017.05.01 | ХМА: УИХ-ын гишүүний Ажлын алба

Б.Баттөмөрийн дэмжлэгээр эрүүл мэндийн хоёр сургалтын төв нээгдлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2017.04.29/ тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт өнөөдөр /2017.04.29/ нээлтээ хийж буй Симуляци буюу гардан үйлдлийн сургалтын төв, Хоол сургалтын төв зэрэг эрүүл мэндийн хоёр сургалтын төвийн нээлтэд оролцлоо.

Симуляци сургалтын төвийг БНСУ-ын Raphiel international байгууллагын "Эмч мэргэжилтнийг чадавхжуулах" төсөл болон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгээр байгуулжээ.

Энэхүү сургалтын төвийг байгуулснаар залуу эмч, мэргэжилтнүүд, хөдөө сумдын эмч нар төдийгүй нарийн мэргэжлийн эмч нар өөрсдөө давтан суралцаж, мэдлэг туршлагаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Нээлтийн үеэр ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд зүрхний шигдээс үед амилуулах тусламж үйлчилгээг багаараа хэрхэн хийдгийг үзүүлж сонирхуулав.