УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгтэйгээр Хоол сургалтын төв нээгдлээ
2017.05.01

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгтэйгээр Хоол сургалтын төв нээгдлээ

Өнөөдөр аймгийн ЭМГ-т Хоол сургалтын төв нээгдлээ. Зөв хооллолтын тухай сүүлийн жилүүдэд телевизор, фм радио, вэб сайт, facebook зэргээр хэн дуртай нь ярьж, заавар зөвлөгөө өгдөг болсон гэвэл хэлсдэхгүй болов уу.

Харин Хоол сургалтын төв аймгийн ЭМГ-т ийнхүү УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгтэйгээр нээгдсэнээр иргэд зөв хооллолтын сургалтанд хамрагдаж, эмч мэргэжилтнүүдийн хяналтан дор өөрийн биеийн онцлогт тохируулан хооллох боломжтой болж байна. Тухайлбал, энэхүү  сургалтын төвд 0-5 насны хүүхдийн хооллолт болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд хэрхэн зөв хооллох талаар аймгийн Тогоочдын холбоотой хамтран сургалтуудыг зохион байгуулах ажээ. Мөн тус сургалтын төв нь 20 гаруй сайн дурын ажилтантай болсон бөгөөд тэднээр дамжуулал иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх юм. 

Иргэдийн эрүүл мэндэд асар их их хор хөнөөл учруулж буй хүчин зүйлүүдийн нэг нь тамхидалт байдаг. Иймд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2015 онд батлагдан хэрэгжиж буй Тамхины тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа ажээ. Тэрээр "Тамхины тухай хууль"-нд өөрчлөлт оруулах саналыг ирэх 5 дугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина гэлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хүн ам төвлөрсөн газарт сүүлийн таван жилд тамхидалт 8-10 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан байна.