Мэргэн.Ч 2017.05.01 | Сайт: Vip76.mn

Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулган болно

Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулган болно

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын 250 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөл ээлжит чуулганаа ирэх сарын 19-20-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

МБЗ жил бүр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдүүлэх зорилгоор чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулган “Азийн бүс нутгийн холбоо харилцаа” сэдвийн дор өрнөх юм.

Чуулганд Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрдэнэс Монгол компаний захирал Ц.Түмэнцогт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа эчлин сайд Шинг Хайминг, Дэлхийн ногоон нэгдэл ОУБ-ын Монгол дахь төлөөлөгч Жон Лионс нар оролцоно. Мөн Азийн бизнесийн хөгжил, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбар эрхэлдэг бизнесмэнүүд, төрийн удирдлагуудад нээлттэй аж.

Дашрамд дурдахад МБЗ-ийн анхдугаар чуулган өнгөрсөн жил "Монгол Улсын бизнесийн тогтвортой өсөлт ба хөгжлийг дэмжих" хүрээнд зохион байгуулагдсан юм.