Болд.Л 2017.05.01 | Телевиз: TV9

Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ой тохиож байна

Соёл судлалын хүрээлэнгийн захиргал Б.Баатархүү

Төр нийгэм, Гоо зүй утга зохиолын нэрт зүтгэлтэн С.Лувсанвандангийн 85 насны ой тохиож байна. Ойн хүрээнд олон ажлыг зохион явуулахааар төлөвлөж байна. Тэрээр Монголын соёл урлагын салбарт, гоо зүй мөн ардын язгуур урлагын өв санг нээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Утга зохиол судлаач доктор профессор соёлын яамны нэгдүгээр орлогч, сайд асан Сономын Лувсанвандангийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүний бүтээлүүдээр 1950, 1960 аад оны сэхээтнүүдэд гоозүйн талаар мэдлэг олгож хүмүүжүүлж байсан гэж үздэг. Түүний мэндэлсний ойн хүрээнд Монгол судлалын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.