2017.05.01

Төслийн уралдааны шилдгүүд тодорчээ

"Шилдэг бизнес төсөл-2017" уралдааны шилдгүүд тодорч, шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн төслийн уралдаанд Баянгол дүүргийн ЕБС-иудын төгсөх ангийн 481 сурагч оролцжээ. Төслийн уралдаан дөрвөн үе шаттайгаар явагдаж, шилдгүүд тодорсон юм. 

1-р байр: Монгени цогцолбор сургуулийн сурагч М.Номинтунгалаг

2-р байр: Шинэ эхлэл сургуулийн сурагч Ч.Цацрал
3-р байр: ЭУЦС-ийн сурагч Б.Түвшин

Тусгай байрт 113-р сургуулийн сурагч Б.Тэргэл нар шалгарлаа.