Амгаланбаатар.Х 2017.05.02 | Телевиз: МОНГОЛ TV

МҮЭХ: Тайван жагсаал боллоо

Жагсаалд оролцогчид

МҮЭ-ийн Холбооноос зарим татвар нэмэх, тэтгэвэрт гарах насыг нэмэх гэх мэт УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг эсэргүүцэж Төв талбайд тайван жагсаал хийлээ.

“Эрх ашгаа хамгаалъя” иргэд, хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн цуглаан Улаанбаатар хотоос гадна 21 аймагт зэрэг болж байгаа юм.

Тус жагсаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүрэлцэн ирж Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа шаардлагыг хүлээж авахаа илэрхийллээ. Ингээд энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж хамтран шийдэл олох саналтай байгаагаа илэрхийлсэн юм.