Батсуурь.Ж Н.Амарзаяа 2017.05.03 | Телевиз: Рояаль телевиз

Өмнөговь аймгийн иргэдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонслоо

БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь, Яамны төлөөлөл, тус аймгаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар

БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь,  Яамны төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар Өмнөговь аймагт ажиллалаа.

Стратегийн түшиц онцлогтой тус аймагт сүүлийн үед хүн амын механик өсөлт нэмэгдэж байна. Хүн амын тоо өсөхийн хирээр эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал байгаа учир энэ чиглэлд салбарын сайд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэжээ. Үүнийг дагаад сургууль цэцэрлэгийн хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна. Сургууль цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа ч үйл ажиллагааны зардлын дутмаг байдлаас болж өртэй байх  байдал байгаа юм. Сайдын ажлын үеэр салбарын бөгөөд аймгийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг авч хэлэлцэж шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхээ сайд мэдэгдлээ.