Бидний мартах ёсгүй уран бүтээлч бол С.Жамбалдорж сэтгүүлч билээ
2017.05.04

Бидний мартах ёсгүй уран бүтээлч бол С.Жамбалдорж сэтгүүлч билээ

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж Соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, толь зүйч, орчуулагч, сэтгүүлч С.Жамбалдоржийн пэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийв.

Хурлын үеэр УИХ- ын гишүүн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан “Сүхбаатарчууд бидний бахархал болсон соён гэгээрүүлэгч, эрдэмтэн. сурган хүмүүжүүлэгч,  Соёлын  гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Жамбалдоржын алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг Монголын сэтгүүлчдийн холбоо санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Бид өндөр ач холбогдол өгч оролцоно” гэсэн юм.

С.Жамбалдорж нь 1962 онд Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн бөгөөд “Үнэн”, “Монцамэ”- гийн сурвалжлагч, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд ерөнхий эрхлэгчээр ажиллаж Монголын хамгийн олон уншигчтай сонин болгож чадсан юм. Тухайлбал, 1989 онд “Хөдөлмөр” сонин 140 мянган уншигчтай сонин болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнл СОДОН үзэглэл байсан. Монгол орон ардчилсан нийгэмд шилжих үед тухайн үеийн сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн сэхээтнүүд манлайлан оролцсоны нэг нь С.Жамбалдорж байжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн: “ХӨДӨЛМӨР” СОНИНЫГ ОЛ011 ХАМГИЙН ОЛОН УНШИГЧТАЙ БОЛГОСОН БАЙДАГ

-Үр хүүхэд, хамтран зүтгэгч, анд нөхөд нь сан байгуулж сэтгүүлч С.Жамбалдоржийн 80 насны ойгтэмдэглэхтоловлөгөө гарган ажиллаж байгаад баяртай байна. Монгол Улс мартах ёсгүй уран бүтээлчийн нэг. Энэ хүн хэвлэлийн эрх чөлөоний төлөө тууштай тэмцэж ирсэн хүний нэг байгаа юм Цагтаа хэлмэгдэж Г.Жамъян, Т.Галсан шиг нутаг заагдаж байсан. Олон ном, бүтээлтэй, Монголын сэтгүүлзүйдөөрийн мортэй ийм хүн. Социализмын үед Монгол Улс 70 гаруй сонин, хэвлэлтэй, нэг сая 500 мянган хувиар хэвлэгддэг. Өдөр тутмын “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” гэсэн гурван том сонинтой байсан. Мөн “Пионерийн үнэн” гэж олон тоотой сонин байлаа. Энэ сонины эрхлэгч нартухайн үед Монголын сэтгүүл зүйд нэр тортой томчууд нь байсан. Нэг сонин нь 200 мянган хувиар хэвлэгддэг байв.“Хөдөлмөр” сониныг хөл дээр нь босгож, олон зуун уншигчтай болгосон хүн бол С.Жамбалдорж юм. Тэр үед Монголын сэтгүүлчдийн холбоог Л.Түдэв толгойлж, орлогчоор нь миний бие сэтгүүлчдийн байгууллагын нарийн бичгийи даргаар С.Жамбалдорж, Д.Нямаа ажиллаж байсан гэв.