Баасанхүү.О 2017.05.04 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Төрийн албаны зөвлөл бол ШҮДГҮЙ АРСЛАН

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн албаны зөвлөлийн хүчгүй байгааг санууллаа.

О.БААСАНХҮҮ: ТӨРИЙН АЛБАНЫ УЛСТӨРЖИЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

“Төрийн алба хааж байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол дахин төрийн алба хаах хэрэггүй. Хувийн амьдралаа л хөөх хэрэгтэй гэж бодож байна. Сонгууль ойртсон болохоор гэнэт авилгалд дургүй хүн болоод жүжиг тоглох юм. Сая баахан л халаа, солио хийлээ. Хувьсгалт намын хүний хүүхэд гээд хүртэл халсан байна. Намын гишүүнийг халдаг байснаа болиод гишүүний хүүхэд гэж халж байна.

Төрийн албаны улстөржилт хэрээс хэтэрлээ. Сөрөг намын гишүүн гэж халдаг байсан бол намын гишүүн хүний хүүхэд гэж халдаг болсон байна.

Төрийн албаны зөвлөл бол ШҮДГҮЙ АРСЛАН. Хүч хэрэгжүүлж байгаа зүйл юу вэ?”

Д.ТОГТОХСҮРЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АВИЛГАЛААС АНГИД БАЙХ ЁСТОЙ

“Төрийн албан хаагчид тавих нийтлэг шаардлагад авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн албанд орох эрхгүй байна гэдгийг хуулийн төсөлд тусгасан.

Өөр гэмт хэрэгтэй холбоотой асуулдлыг хуулийн төслийн 22.1.3-д эрүүгийн хуульд заасан байгаа.

22.1.3.Эрүүгийн хуульд заасан онц хүндболон авлига, албан тушаалынгэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дууссан байх;

УИХ-аас авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу орсон гол концепц нь төрийн албатай холбоотой.

Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмэгдүүлэх тал дээр энэ хуулиар маргааныг хянан шалгах, тогтоох, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох гол үүрэгтэй. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах, төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон бол хүчингүй болгоно. Хүчингүй болгосны дараа төрийн албаны зөвлөлд олгож байгаа нэг том эрх бий. Төрийн байгууллага буруутай нь тогтоогдсон тохиолдолд захиргааны шүүх рүү давж заалдахыг энэ хуулиар хориглоно. Иргэн хүн буруутай нь тогтоогдсон бол цаашид шүүхээр явах нь нээлттэй. Энэ мэтээр төрийн албаныхны эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, хариуцлагатай болгож байна.”