Энхболд.М Элбэгдорж.Ц 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжлээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Баделхан, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар үг хэлж асуулт асууж хариулт авав

Гишүүдийн олонхи хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхийг дэмжиж харьяалах байнгын хороонд шилжүүллээ.

Төслийн үзэл баримтлалыг тодруулбал, улс төрийн албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаалаас ялгаж зааглан, төрийн албыг тогтвортой ажиллуулахад оршиж байна. Өмнөх үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй давхцах зүйл байгаа ч ялгаж салгах шаардлага гарж буйг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.