Ё.Баатарбилэг 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Төрийн албан хаагчийн шалгалтыг заавал харъяа газар нутагт өгөх ямар шаардлагатай юм бэ?

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төрийн албаны шалгалтын бүртгэлтэй холбоотой асуулт асуулаа.

Ё.БААТАРБИЛЭГ: ЗААВАЛ ХАРЪЯАЛЛЫН ГАЗАР НУТАГТАА ШАЛГАЛТАНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ЮМ УУ?

“Төрийн албанд орох иргэнийг сонгон шалгаруулахад тухайн аймаг, нийслэлд оршин суух бүртгэлтэй иргэнийг бүртгэнэ. Хэрэв тухайн аймаг, орон нутагт оршин суух бүртгэлгүй иргэн мэргэжлийн шалгалтанд орохыг хүсвэл тухайн орон нутагт амьдрах хүсэлт гаргана гэсэн байна. Энэ ямар учиртай заалт вэ? Би ойлгохдоо Монгол Улсын иргэн аль ч газар ажиллаж, амьдрах бүрэн эрхтэй. Энэ эрх яасан бэ? Заавал нэг суманд ажиллаж амьдрах харъяалатай байж төрийн албанд ажиллах сонгон шалгаруулалтанд орно гэсэн үг юм уу?

Бидний гаргаж байгаа МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй олон зүйл заалтууд уялдаа холбоотой юм байна. Цаашдаа нэгдээд нэг ажлын хэсэг болоод явах боломжтой юу?”

АЖЛЫН ХЭСЭГ: ТОМИЛОХ, ТОМИЛОГДОХ ЭРХЭД ХАЛДААГҮЙ

“Энэ заалт нь иргэний сонгох, сонсогдох эрхийг хязгаарласан заал биш. Хуулийн төслийн 17.2-т анх төрийн албанд орох иргэний сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой зүйл байгаа. Өмнөх жилүүдэд УБ хотоос орон нутагт очиж бүртгүүлээд, нөөцөд ордог мөртлөө тэндээ огт ажиллдаггүй.щ тохиолдол их байсан. Ийм байдал гаргахгүйн үүднээс орон нугийн харъяаллын заалт оруулж ирсэн. Хэрвээ үнэхээр тэндээ ажиллах сонирхолтой байгаа бол тэр эрх нь нээлттэй.”