Нямдорж.Ц 2017.05.04 | Сайт: Vip76.mn

11 дэх дэд заалтыг хүчингүй болов дотоодын банкаар гүйлгээ дамжихгүй болов

11 дэх дэд заалтыг хүчингүй болов дотоодын банкаар гүйлгээ дамжихгүй болов
Улсын Их Хурлын чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Д.Ганболд нар байр сууриа хүчтэй илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Т.Аюурсайхан, Я.Санжмятав нар байр сууриа илэрхийллээ.

Энэхүү тогтоолын 11 дүгээр заалт хасагдсанаар хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болж байна.

Ийнхүү санал хурааж гишүүдийн 65.5 хувийн саналаар дэмжин баталлаа.